| Зах зээлийн тойм 7/28 |
|
|
|
| Бичсэн Sonic |
| 2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 17:48 |
Өнөөдрийн Азийн арилжаагаар еврогийн ханш ам долларын эсрэг 11 долоо хоногийнхоо дээд ханшинд хүрсэн, мөн Австралийн инфляцийн мэдээ муу гарсанаар австраль долларын ханшинд сөрөгөөр нөлөөлсөнөөс гадна инфляцийн таагүй мэдээнээс үүдэн ирэх долоо хоногт тус улсын төв банк хүүгээ
өсгөх магадлал нэмэгдсэн байна. Eur/usd-ийн ханш 1.3 орчим тодорхой хүрээнд арилжаалагдсан хэвээр байгаа ба ойрын тааз 5-р сарын 10-ны дээд түвшин болох $1.3095 дээр, мөн өнгөрөгч оны 12-р сараас 4-р сар хүртэлх хөдөлгөөний фибо засварын 38.2% болох $1.3125 дээр байна. Еврогийн ханш одоог хүртэл өсөлттэй байгаа ба дахиж өсөхийн тулд шинэ хүчин зүйлс хэрэгтэй байна, гэсэн ч би одоогоор түүнийг олж харахгүй байна гэж Sumitomo Mitsui Banking Corp-ийн ахлах валютын шинжээч Etsuko Yamashita хэлж байна. Харин техник шинжээчид $1.30 түвшинг хангалттай эвдсэн тохиолдолд ирэх долоо хоногуудад $1.30-$1.35 хооронд арилжаалагдана гэж үзэцгээж байна. Еврогийн ханш иены эсрэг 0,2% чангарч 114.00-с давсан ба одоогоор 2 долоо хоногийнхоо дээд ханш болох 114.10-114.40 хооронд арилцаалагдаж байна. 6-р сарын сүүлээр 8-½ жилийн доод ханш болох 107.30 хүрсэн ба энэ ханш орчим техник шинжилгээ болох мөр-толгой-мөр үүссэн ба дараагүй томоохон тааз 115.5 дээр байна. Одоогийн еврогийн өсөлттэй ханшинд стресс тестийн эерэг үр дүн ихээхэн нөлөө үзүүлж байгаа ба мөн евро бүсийн хувьцааны индексүүд огцом өсөлттэй байна. Евро бүсийн томоохон 2 банк болох UBS AG ба Deutsche Bank AG-ийн үзүүлэлт сайн гарснаас хөрөнгө оруулагчид болон жирийн иргэдийн банканд итгэх итгэх нэмэгдэж эдийн засаг хэвийн гольдрилоор явж байгааг харуулж байна. Германы GfK хэрэглэгчийн итгэлцэл өнгөрөгч 11-р сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрээд байгаа ба энэ нь Герман улсыг евро бүсэд хамгийн эрүүл, өндөр өсөлттэй улс хэвээр байгааг харуулж байна. Евро бүсийн хөрөнгийн индексүүд өсөлттэй байгаа нь Азийн зах зээлд эерэгээр нөлөөлж байгаа ба Японы Nikkei 225, Хятадын Shanghai Stock Exchange-ийн индекс тус бүр 2%-р өсөж хаагдсан байна. |





Өнөөдрийн Азийн арилжаагаар еврогийн ханш ам долларын эсрэг 11 долоо хоногийнхоо дээд ханшинд хүрсэн, мөн Австралийн инфляцийн мэдээ муу гарсанаар австраль долларын ханшинд сөрөгөөр нөлөөлсөнөөс гадна инфляцийн таагүй мэдээнээс үүдэн ирэх долоо хоногт тус улсын төв банк хүүгээ
өсгөх магадлал нэмэгдсэн байна.