Сүүлд нэмэгдсэн
RSS

 

Зах зээлийн тойм 7/27 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Sonic   
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг, 17:24

Евро бүсийн банкуудын хяналт шалгалтын үр дүн таамаглаж байснаас сайн гарсан буюу ихэнх банкууд эрсдэлийг давахад бэлэн байгаа байдал, мөн зарим өртэй гэж тооцогдож байсан банкууд өрийн асуудал тооцоолж байснаас доогуур байсан нь еврогийн ханшинд эерэгээр нөлөөлж, одоогийн байдлаар ам долларын эсрэг 2 сарынхаа дээд ханш орчим арилжаалагдаж байна.
Өнөөдөр евро бүсийн эдийн засагт нэгэн таатай мэдээ гарсан нь Германы хамгийн том банк болох  Deutsche Bank AG-ийн 2-р улиралын цэвэр ашиг өмнөх улиралаасаа 6,4%-р өссөн байна. Энэ нь мөнгөн дүнгээр тооцоход 1,16 тэрбум евро ($1.51 billion)-р өссөн ба өмнө нь шинжээчид 1,05 тэрбум еврогоор өсөх боломжтой гэж үзэж байснаас хавьгүй өндөр байгаа юм байна.
Стресс тестийн эерэг үр дүнгээс үл хамааран Германы банкууд хүүгээ өсгөж байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь еврогийн ханшийг хэвийн хэмжээрүү нь хөтөлж болох юм гэж Токио дахь Citibank-ийн валютын ахлах шинжээч Osamu Takashima үзэж байна. Гэвч зах зээл дээр одоог хүртэл хүчтэй чиглэл ажиглагдахгүй байсан хэвээр байна гэж худалдаачид ярьж байна. eur/usd-н дунд хугацааны чиглэл өнөөдөр гарах АНУ-ын эдийн засгийн мэдээнүүдээс ихээхэн хамаарна гэж тэд нэмж хэллээ.


 

Add comment


Security code
Refresh