Сүүлд нэмэгдсэн
RSS

 

Зах зээлийн тойм 7/22 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Sonic   
2010 оны 7-р сарын 22, Пүрэв гариг, 14:15

Өнгөрсөн орой АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Бэн Бернанкегийн конгрессд хэлсэн тайлан олны анхааралд байлаа. Тэрээр яриандаа АНУ-ын эдийн засаг тодорхой бус буюу эдийн засгийн өсөлт хэвийн бус байна, иймээс эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бидэнд шинэ алхам хэрэгтэй байна гэж онцолж байсан юм. Энэхүү мэдэгдлийн дараа хөрөнгө оруулагчид хувьцаануудаа зарж эхэлсэн бөгөөд харин засгийн газрын бондуудыг их хэмжээгээр худалдан авч байсан байна.
Харин ам долларын ханш иены эсрэг 7 сарын доод түвшин болох 86.50 хүртэл унаад байна. Гэсэн ч хөрөнгө оруулагчид хувьцааны арилжаанаас гарч байгаа нь ам долларын индексд эерэгээр нөлөөлж байгаа ба одоогоор тус индекс 83.25 хүртэл бага зэрэг өсөлттэй байна.
Еврогийн хувьд евро бүсийн хувьцааны индексүүд унаж эхэлсэн, мөн баасан гарагт өрийн асуудалтай байгаа евро бүсийн зарим томоохон банкуудыг (евро бүсийн 91 банк) хянасан шалгалын дүн гарах учир еврогийн ханш ам доллар болон голлох валютуудын эсрэг уналттай хэвээр байна. Хяналт шалгалтанд хамрагдаж буй томоохон арилжааны банкуудын тоонд Испаний Сajas, Германы landesbanks зэрэг банкууд орж байгаа ба тэдгээрийн өрийн асуудал хэт их зэрэглэлд ороод байгаа юм. Иймээс баасан гарагт форексийн зах зээл дээр томоохон хөдөлгөөнүүд гарч болзошгүй байна.
.

 

Add comment


Security code
Refresh