Сүүлд нэмэгдсэн
RSS

 

Зах зээл АНУ-ын төв банкны тайланд анхаарал хандуулж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Sonic   
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 17:23

Өнгөрсөн мягмар гарагт еврогийн ханш ам долларын эсрэг 10 долоо хоногийн дээд түвшин хүртэл буюу $1.3024 хүртэл чангарсан бөгөөд 1.3080 орчим ханш дээрх томоохон таазыг шалгаж чадсангүй унасан билээ. $1.3 орчим томоохон зах зээлд оролцогчдын еврог зарах захиалгууд идэвхжсэнээс хамааран еврогийн ханш одоогийн байдлаар 1.2850 хүртэл унаад байгаа юм. Харин Японы томоохон экспортын компаниуд ам долларын эсрэг иеныг ихээхэн худалдаж авч байгаа учир ам долларын ханш иены эсрэг уналттай арилжаалагдаж байна.  Өнөөдөр орой АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Б.Бернанке конгрессийн танхимын өмнө төв банкны хагас жилийн ажлын тайланг тавих бөгөөд үүнийг зах зээлд оролцогчид хүлээж байна.
Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд АНУ-ын эдийн засгийн мэдээнүүд таамаглаж байснаас муу гарч байгаа нь ам долларын индексд сөрөгөөр нөлөөлсөн хэвээр байгаа юм гэж Стокгольмд төвтэй SEB банкны стратегич Johan Javeus өгүүлж байна. Тэрээр нэмж зах зээл маш эрсдэлтэй байна, тодорхой чиглэл ажиглагдахгүй байна гэж хэллээ.
Монголын цагаар шөнийн 1 цагт Бернанке тайлангаа тавих бөгөөд хөрөнгө оруулагчид төв банк хэзээ хүүг нэмэх эсэхийг анхааралтай ажиглаж байна. Учир нь хөрш Канад улс 2 сар дараалан бодлогын хүүг нэмээд байгаа билээ.

 

Add comment


Security code
Refresh