| Зах зээлийн тойм 7/16 |
|
|
|
| Бичсэн Sonic |
| 2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 16:44 |
Өчигдөрийн Хойд Америкийн арилжаагаар АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индексийн мэдээ жил болон сараараа муудаж гарсан нь ам долларын уналттай байгаа ханшинд бүр ч сөрөгөөр нөлөөллөө. Үүний дээр АНУ-ын төв банкны албаны хүмүүс эдийн засаг хэт удаан өсөлттэй байна гэж мэдэгдсэнээс гадна Испани улс 3,1 тэрбум еврогийн засгийн газрын бондыг амжилттай худалдаалсан нь
нөлөөлсөн байна. Ам долларын уналтанд АНУ-ын төв банкны мөнгөний зөөлөн бодлого нөлөөлж байгаа бөгөөд миний таамаглаж байгаагаар АНУ-ын төв банк түрүүлж биш харин Европын төв банк түрүүлэн бодлогын хүүндээ өөрчлөлт оруулж болох юм гэж Forex.com-ийн судалгааны захирал хатагтай Jane Foley хэлж байна. Нэг өдрийн дотор еврогийн ханш ам долларын эсрэг 1,6%-р чангарч 1.2940 хүрээд байгаа ба нэг өдрийн ханшийн графикийн техник шинжилгээ болох ичимоку индикаторын дээд үүлийн хил болох $1.2785 ханшийг эвдсэн учир удахгүй $1.3000 орчим ханш хүрэх байх гэж Лондонгийн нэгэн худалдаачид хэлж байна. Мөн 1.2720 дээрх нэг өдрийн чиглэлийн шугамаа эвдсэн байна. Ихэнх зах зээлд оролцогчид одоогоор хүлээлтийн байдалд байгаа ба орой мэдээлэх АНУ-ын хэрэглэгчийн итгэлцлийн мэдээллийг хүлээж байна. |





Өчигдөрийн Хойд Америкийн арилжаагаар АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индексийн мэдээ жил болон сараараа муудаж гарсан нь ам долларын уналттай байгаа ханшинд бүр ч сөрөгөөр нөлөөллөө. Үүний дээр АНУ-ын төв банкны албаны хүмүүс эдийн засаг хэт удаан өсөлттэй байна гэж мэдэгдсэнээс гадна Испани улс 3,1 тэрбум еврогийн засгийн газрын бондыг амжилттай худалдаалсан нь
нөлөөлсөн байна.