| Хятадын э/з-ийн өсөлт саармагжиж байна |
|
|
|
| Бичсэн Sonic |
| 2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 15:14 |
Өнөөдөр өглөө Австралийн гол экспортлогч улс болох Хятад улсын жижиглэн худалдаа, ДНБ, хүнд үйлдвэрлэлийн индексийн мэдээнүүд өмнөх жилтэйгээ харьцуулахад муудаж гарсан нь австрали долларын ханшинд сөрөгөөр нөлөөлж байна. Австрали доллар одоогоор ам долларын эсрэг 0.8760 хүртэл, иены эсрэг 77.20 хүртэл, еврогийн эсрэг 1.4520 хүртэл унаад байгаа ба үүнээс
гадна Азийн бирж дээр арилжаалагддаг Австралийн уул уурхайн компаниудын хувьцаа уналттай байна. Хятадын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч эдийн засагчид үзэхдээ тус улсын эдийн засаг өмнөх жилийнхээ өсөлтөөс муу үр дүнтэй байгаа нь оны эхээр Хятад улс юаныг чөлөөлөх бодлого баримтлахаа зарласан нь тус улсын экспортын хэмжээг тодорхой хувиар бууруулсан юм гэж хэлж байна. Хятад улс ган болон үнэт металын томоохон хэрэглэгч бөгөөд дээрх мэдээнээс шалтгаалан алт болон бусад үнэт металын үнэнд сөрөгөөр нөлөөлж болзошгүй байна. Хятадын эдийн засгийн муу мэдээнүүд нь урьдчилан таамаглаагүй зүйл байсан ба энэ тус улсын эдийн засаг уруудаж эхэлж буйн дохио болж байгаа бөгөөд одоогийн байдлаар Азийн биржийн худалдаачид зах зээл хаашаа эргэхийг хүлээж байна гэж Mitsubishi Trust and Banking Corp-ийн валютын сангийн менежэр Hideaki Inoue хэлж байна. Мөн Хятадын улсын эдийн засгийн өсөлт саармагжиж байгаа нь далайн цаадах АНУ-ын хүчирхэг эдийн засаг буцаж сэргэх хандлагыг дагуулж байна гэж худалдаачид хэлж байна. Хөрөнгө оруулагчид өнөөдөр орой мэдээлэх АНУ-ын хүнд үйлдвэрлэлийн индекс, долоо хоног тутмын ажиллах хүчний өөрчлөлт болон бүс нутгийн бизнесийн индекс зэрэг мэдээнүүдийг анхаааралтай ажиглаж байна. Энэ долоо хоногт ам долларын индекс 2 сарын доод хэмжээнд хэвээр байгаа ба тус индекс ирэх долоо хоногоос өснө гэсэн таамаглал хүчтэй байна. Өнөөдөрийн арилжаанд АНУ-ын эдийн засгийн мэдээнүүд маш чухал үүрэгтэй ба АНУ-ын төв банк сүүлийн уулзалтаараа ирэх сард хүүний бодлогыг зөөллөх арга хэмжээ авч болзошгүй байгаа нь зах зээлийг эргүүлж магадгүй байна гэж Mizuho Securities-ийн эдийн засагч Hideki Hayashi таамаглаж байна. Өчигдөр АНУ-ын худалдааны яам 6-р сарын жижиглэн худалдаа 0,5%-р буурсан гэж мэдээлсэн нь таамаглаж байснаас 0,2%-р бага байгаа юм. Одоогоор ам долларын индекс 83.344 орчим байгаа ба өчигдөр 2 сарын доод түвшин болох 83.205 хүрээд байсан юм. Тус индексийн шалны түвшин 83.15 дээр байгаа бөгөөд энэ нь 2009 оны 11 сарын доод түвшин болох 74.17 ба энэ оны 6 сарын дээд түвшин болох 88.59 түвшингүүдийн фибо засварын 38.2% юм. Өнөөдөр Японы төв банк мэдэгдэхдээ тус улсын эдийн засаг 2011 оны 3-р сар хүртэл хурдацтай өсөх хандлагатай байгааг дурдсан ба харин үүнд Евро бүсийн өрийн хямрал гол садаа болж болзошгүй байна гэж тэмдгэлсэн байна. Японы төв банк бодлогын хүүг доод хэмжээнд нь буюу 0,1% дээр хэвээр үлдээсэн байна. |





Өнөөдөр өглөө Австралийн гол экспортлогч улс болох Хятад улсын жижиглэн худалдаа, ДНБ, хүнд үйлдвэрлэлийн индексийн мэдээнүүд өмнөх жилтэйгээ харьцуулахад муудаж гарсан нь австрали долларын ханшинд сөрөгөөр нөлөөлж байна. Австрали доллар одоогоор ам долларын эсрэг 0.8760 хүртэл, иены эсрэг 77.20 хүртэл, еврогийн эсрэг 1.4520 хүртэл унаад байгаа ба үүнээс
гадна Азийн бирж дээр арилжаалагддаг Австралийн уул уурхайн компаниудын хувьцаа уналттай байна.