| Зах зээлийн тойм 7/09 |
|
|
|
| Бичсэн Sonic |
| 2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 17:04 |
Өнөөдрийн Азийн арилжаагаар еврогийн ханш ам долларын эсрэг 2 сарынхаа дээд ханш орчим хүртэл чангарсан ба үүнд нөлөөлсөн томоохон хүчин зүйл нь Германы хүнд үйлдвэрлэлийн гарц томоохон өсөлттэй мэдээлсэн нь нөлөөллөө гэж Европын төв банкны албаны хүн ярьж байна.
Eur/usd-ний томоохон тааз $1.2767-с $1.2780 хооронд байгаа бөгөөд үүнийг нэвтэлсэн тохиолдолд break-out буюу чиглэл дээшээ эргэнэ гэж техник шинжилгээний экспертүүд үзэж байна. Еврогийн ханш 4-р сарын дунд үеээс хүчтэй унаж эхэлснээс хойшхи $1.1876 хүртэлх ханшийн 50%-ийн фибо түвшин болох $1.2780 хүрэх магадлал одоогоор боломжтой хэвээр байна. Еврогийн ханш $1.2700 түвшин хүрснээс хойш томоохон зах зээл оролцогчид еврог худалдан авч байсан арилжаагаа зогсоон ашигаа аван гарч байна гэж худалдаачид хэлж байна. Одоогийн байдлаар зах зээл дээр томоохон чиглэл харагдахгүй байгаа бөгөөд өнөөдрийн Хойд Америкийн арилжааны нээлт хүртэл бидэнд хүлээх л үлдлээ, учир нь зах зээл эрсдэл өндөртэй байна гэж ANZ банкны диллер Harold Lewis хэлж байна. Өнөө орой мэдээлэх Канадын ажилгүйдлын мэдээг зах зээл хүлээж байгаа бөгөөд тус улсад ажилгүйдлын хувь 3 сар дараалан буурах магадлал өндөр байна. Ам долларын индекс сүүлийн өдрүүдэд бууралттай байгаа ба ирэх долоо хоногт мэдээлэх жижиглэнгийн худалдааны индексээс ихээхэн зүйл шалтгаалах болоод байна. |





Өнөөдрийн Азийн арилжаагаар еврогийн ханш ам долларын эсрэг 2 сарынхаа дээд ханш орчим хүртэл чангарсан ба үүнд нөлөөлсөн томоохон хүчин зүйл нь Германы хүнд үйлдвэрлэлийн гарц томоохон өсөлттэй мэдээлсэн нь нөлөөллөө гэж Европын төв банкны албаны хүн ярьж байна.
Eur/usd-ний томоохон тааз $1.2767-с $1.2780 хооронд байгаа бөгөөд үүнийг нэвтэлсэн тохиолдолд break-out буюу чиглэл дээшээ эргэнэ гэж техник шинжилгээний экспертүүд үзэж байна. Еврогийн ханш 4-р сарын дунд үеээс хүчтэй унаж эхэлснээс хойшхи $1.1876 хүртэлх ханшийн 50%-ийн фибо түвшин болох $1.2780 хүрэх магадлал одоогоор боломжтой хэвээр байна. Еврогийн ханш $1.2700 түвшин хүрснээс хойш томоохон зах зээл оролцогчид еврог худалдан авч байсан арилжаагаа зогсоон ашигаа аван гарч байна гэж худалдаачид хэлж байна.