| Австралийн эдийн засаг сайн байна |
|
|
|
| Бичсэн Sonic |
| 2010 оны 7-р сарын 08, Пүрэв гариг, 14:52 |
Пүрэв гарагийн арилжаагаар Австралийн ажилгүйдлын хувь таамаглаж байгаагаагүйгээр буурсанаар австраль долларын ханш иен, ам доллар болон бусад валютын эсрэг огцом чангарсан байна. Тус улсад шинээр ажилтай болсон хүмүүсийн тоо 45900-р нэмэгэдсэн ба урьдчилсан таамаглалаар 17500-р нэмэгдэх боломжтой гэж үзэж байсан юм.
Австралийн эдийн засаг сайн байгааг би мэдэж байсан гэхдээ ажилгүйдэл доод хэмжээнд байснаасаа дахиж буурна гэж таамагласангүй гэж Хонг-Конг дахь Royal Bank of Canada-ийн валютын шинжээч Sue Trinh хэлж байна. Ройтерсийн 50 шинжээчид австраль долларын ам долларын эсрэг ханшийг ирэх 3 сарын хугацаанд $0.8500-с $0.8600 хооронд тогтвортой арилжаалагдана, дараагийн 6-с 12 сарын хугацаанд $0.8700-с $0.8800 хооронд арилжаалагдах хандлагатай байна гэж үзэж байна. Өсөлттэй байсан иены ханш өчигдөрөөс эхлэн унаж эхэлсэн ба энэ нь Хятад улс Японы $8.4 тэрбумын бондыг худалдан авсны дараачаас эхлэн хөрөнгө оруулагчид иенээс илүү тус улсын хувьцаануудыг худалдан авч байгаатай холбоотой гэж иены худалдаачид хэлж байна. Тэд мөн дэлхийн хувьцааны индексүүд огцом өсөлттэй байгаа нь еврогийн ханшинд эерэгээр нөлөөлж байна гэж хэллээ. |





Пүрэв гарагийн арилжаагаар Австралийн ажилгүйдлын хувь таамаглаж байгаагаагүйгээр буурсанаар австраль долларын ханш иен, ам доллар болон бусад валютын эсрэг огцом чангарсан байна. Тус улсад шинээр ажилтай болсон хүмүүсийн тоо 45900-р нэмэгэдсэн ба урьдчилсан таамаглалаар 17500-р нэмэгдэх боломжтой гэж үзэж байсан юм.
Австралийн эдийн засаг сайн байгааг би мэдэж байсан гэхдээ ажилгүйдэл доод хэмжээнд байснаасаа дахиж буурна гэж таамагласангүй гэж Хонг-Конг дахь Royal Bank of Canada-ийн валютын шинжээч Sue Trinh хэлж байна. Ройтерсийн 50 шинжээчид австраль долларын ам долларын эсрэг ханшийг ирэх 3 сарын хугацаанд $0.8500-с $0.8600 хооронд тогтвортой арилжаалагдана, дараагийн 6-с 12 сарын хугацаанд $0.8700-с $0.8800 хооронд арилжаалагдах хандлагатай байна гэж үзэж байна.