Сүүлд нэмэгдсэн
RSS

 

Зах зээл дээр томоохон чиглэл ажиглагдахгүй байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Sonic   
2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг, 14:17

Өнөөдрийн Азийн арилжаагаар еврогийн ханш ам долларын эсрэг 5-р сарын 21-ны дээд ханш болох $1.2673 дээрх тааз орчим хүртэл чангарсан ба энэ нь бараг 7 долоо хоногийн дээд ханш юм. Худалдаачид зах зээл техник шинжилгээний дагуу хөдөлж байна гэцгээж байгаа ба одоогийн ханш өдрийн графикийн ичимоку үүлний дээд хилийн дагуу арилжаалагдаж байна, хэрэв үүлээ нэвтэлсэн тохиолдолд доош чиглэл магадгүй дуусч болох юм гэж үзэж байна.
6-р сарын эхээр еврогийн ханш $1.2-с доошилж байсан ба 12-р сараас эхэлсэн уналтаа ичимоку индикаторын шинжилгээний дагуу бүрэн засаад байгаа бөгөөд одоогоор аль нэг тийшээ хүчтэй чиглэл заахгүй байна гэж  Trust & Custody Services Bank's forex team-ын ерөнхий менежер Tokichi Ito хэлж байна.
Харин эдийн засагчид Испани улс өрийн асуудлаа бараг тэглэсэн ба тус улсын засгийн газрын бондууд эрэлттэй байгаа нь еврод дэмжлэг болж байна гэж үзэж байна.
Энэ долоо хоногт ам долларын 6 гол валюттай харьцдаг индекс 2 сарынхаа доод түвшин болох 83.825 хүрсэн бөгөөд одоогийн түвшин 84.235 орчим байна. Тус индекс маргааш мэдээлэх Европын болон Их Британий төв банкны бодлогын хүүний мэдээний дараа буцаж дээшлэх бүрэн боломж харагдаж байна гэж ихэнх ам долларын худалдаачид хэлж байна. Учир нь ам доллароор илэхрхийлэгддэг бараанууд болох үнэт метал, газрын тосны ханш уналттай байгаа нь ам долларт эерэг нөлөө үзүүлэх ёстой гэж тэд харьцуулж байна.

 

Add comment


Security code
Refresh