Сүүлд нэмэгдсэн
RSS

 

ECB хүүгээ буулгаж болзошгүй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Sonic   
2010 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 13:43

 

Лхагва гарагийн орой АНУ-ын 7 хоног тутмын ажилгүйдлын мэдээ таамаглаж байсанаас сайн гарсан нь ирэх баасан гарагт мэдээлэх тус улсын 1-р сарын ажилгүйдэл буурах хандлагатай байна гэсэн дохиог зах зээлд өгөөд байна. Үүний дараачаас эхлэн ам долларын ханш чангарч эхэлсэн бөгөөд еврогийн эсрэг 1.4020-с 1.3866 хүртэл, паундын эсрэг 1.6068-с 1.5873 хүртэл чангараад байна. Ам долларын 6 гол валюттай харьцдаг индекс одоогийн байдлаар 79.37 хүртэл өссөн байна.

Евро бүсийн эдийн засгийн гинжин хэлхээний томоохон асуудал болоод байгаа Грекийн эдийн засгийг Евро комисс өчигдөрийн хуралдаанаар авч хэлэлцэн шаардлагатай арга хэмжээг авахаар болоод байна. Гэвч энэ үйлдэл нь хэтэрхий хоцорсон гэж ажиглагчид үзэж байна. Худалдаачдын яриагаар еврогийн ханш цаашдаа ч мөн валютуудын багцын эсрэг унах хандлагатай байна гэцгээж байна. Одоогийн байдлаар еврогийн ханш иений эсрэг 127.00-с 126.20 хүртэл, паундын эсрэг 0.8770-с 0.8722 хүртэл унаад байгаа юм.
Өнөөдөр орой зах зээл дээр томоохон мэдээнүүд гарах үүнд европын төв банкны бодлогын хүү болон Английн төв банкны бодлогын хүүний мэдээнүүд бий. Дээрх төв банкууд энэ сард бодлогын хүүгээ хэвээр үлдээх нь тодорхой зүйл юм гэж шинчээчид үзэж байна. Гэсэн ч Евро бүсийн эдийн засаг асуудалтай байгаа нь Европын төв банк хүүгээ буулгаж магадгүй гэсэн айдсыг худалдаачдад төрүүлж байгаа юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 14:12
 

Add comment


Security code
Refresh