Сүүлд нэмэгдсэн
RSS

 

Aud хүү-өөрчлөлтгүй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Sonic   
2010 оны 2-р сарын 02, Мягмар гариг, 13:44

Америк долларын ханш еврогийн эсрэг даваа ба мягмар гарагт 1.3882-с 1.3938 хооронд арилжаалагдаж байна. Зах зээл ийнхүү тодорхой хүрээнд үргэлжилж байгаа нь удахгүй томоохон хөдөлгөөн болохын шинж тэмдэг гэж туршлагатай худалдаачид үзэж байна. Ам долларын ханш шинэ долоо хоног эхэлсэнээс хойш паундын эсрэг уналт үзүүлж байгаа бөгөөд 1.5844-с 1.5966 хүртэл унаад байна. Даваа гарагт Английн эдийн засгийн мэдээнүүд сайн гарсан нь паундын ханшинд эерэгээр нөлөөлж байна. Тухайлбал Их Британий 1-р сарын үйлдвэрлэлийн худалдан авалтын индекс өмнөх сараасаа өсөж 54.6-д хүрээд байна.
Мягмар гарагийн өглөө бүхний анхааралд Австрали доллар байлаа. Учир нь тус улсын төв банк ирэх сарын бодлогын хүүгээ нийтэд зарлаж хүүгээ хэвээр үлдээлээ. Ихэнх эдийн засагчид төв банк бодлогын хүүгээ 4% хүртэл өсгөнө гэж тооцоолж байсан боловч 3,75%-д хэвээр үлдээсэн нь валютын зах зээлийг хөдөлгөөнд оруулж ялангуяа Австрали долларын ханшийг огцом унаглаа. Мэдээний дараа Австрали доллар ам долларын эсрэг 0.8924-с 0.8778 хүртэл
Ам долларын 6 гол валюттай харьцдаг индекс одоогийн байдлаар 0,05%-р өсөж 79,28 хүрээд байгаа ба энэ индекс цаашид 80-г давна гэж олонх эдийн засагчид үзэж байна. Учир нь евро бүс ялангуяа Грек, Испаний эдийн засаг хямралтай хэвээр байгаа нь еврогийн ханшинд сөрөгөөр нөлөөл ам долларын эсрэг унагаж байна. Зах зээлд оролцогчид пүрэв гарагт мэдээлэх Их Британи ба Европын төв банкны ирэх сарын бодлогын хүүний мэдээг хүлээж байгаа бөгөөд тус мэдээнүүд өөрчлөлтгүй гарах таамаглалтай байна.

 

Add comment


Security code
Refresh