| Японд ажилгүйдэл буурч байна |
|
|
|
| Бичсэн Sonic |
| 2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 12:47 |
Лхагва гарагийн хойд Америкийн арилжаагаар ам долларын ханш валютын багцуудын эсрэг хүчтэй чангарлаа. Ам долларын ханш еврогийн эсрэг 1.4020-с 1.3930 хүртэл, паундын эсрэг 1.6260-с 1.6130 хүртэл чангараад байна. Ерөнхийлөгч Обама эдийн засгийн хурдацтай хөгжүүлэх хөтөлбөр, мөн нийгмийн даатгалын шинчлэл болон ажилгүйдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ
авахаар мэдэгдсэн нь тус улсын валютад итгэх итгэлийг зах зээлд оролцогчдод нэмэгдүүлж байна гэж диллерүүд хэлж байна. Ам долларын 6 гол валюттай харьцдаг индекс өчигдөрийн түвшингээс 0,21%-р өсөж 79.07 хүрээд байна. Өнөө өглөө Япон улсын 1-р сарын ажилгүйдлын мэдээ гарсан ба уг мэдээ таамаглаж байснаас сайн буюу өмнөх сараасаа 0,1%-р буурч 5,1%-тай гарлаа. Эдийн засагчид ажилгүйдэл 5,3% болно гэж урьдчилан таамаглаж байсан юм. Японы иений ханш одоогийн байдлаар ам долларын эсрэг 90.55-с 89.60 хүртэл, еврогийн эсрэг 126.65-с 125.60 хүртэл чангараад байна. Он гарснаас хойш Японы иенийг хамгийн эрсдэлгүй валют гэж ихэнх худалдаачид ярих болсон. Евро бүсийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа нь еврогийн ханшинд сөрөгөөр нөлөөлж байна. Өнөө орой евро бүсийн 1-р сарын ажилгүйдлын мэдээ гарах ба эдийн засагчдийн таамаглалаар 0,1%-р өснө гэж үзэж байна. Одоогоор евро бүсийн ажилгүйдэл 10%-тай байгаа юм. Хэрэв тус мэдээ таамаглалын дагуу гарсан тохиолдолд еврогийн ханшийг улам унагаана гэж худалдаачид үзэж байна. |














Лхагва гарагийн хойд Америкийн арилжаагаар ам долларын ханш валютын багцуудын эсрэг хүчтэй чангарлаа. Ам долларын ханш еврогийн эсрэг 1.4020-с 1.3930 хүртэл, паундын эсрэг 1.6260-с 1.6130 хүртэл чангараад байна. Ерөнхийлөгч Обама эдийн засгийн хурдацтай хөгжүүлэх хөтөлбөр, мөн нийгмийн даатгалын шинчлэл болон ажилгүйдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ
авахаар мэдэгдсэн нь тус улсын валютад итгэх итгэлийг зах зээлд оролцогчдод нэмэгдүүлж байна гэж диллерүүд хэлж байна. Ам долларын 6 гол валюттай харьцдаг индекс өчигдөрийн түвшингээс 0,21%-р өсөж 79.07 хүрээд байна.