Сүүлд нэмэгдсэн
RSS

 

Еврогийн байдал эрсдэлтэй хэвээр л... PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Sonic   
2010 оны 1-р сарын 26, Мягмар гариг, 13:16

Даваа гарагийн орой АНУ-ын 1-р сарын байшингийн борлуулалтын мэдээ таамаглаж байсанаас муу буюу 5,45%-ийн өсөлттэй гарсан нь өмнөх сараасаа 1,09%-р бага байгаа юм. Үүний улмаас АНУ-ын хувьцааны индексүүд унасан бөгөөд Dow Jones индекс унаж 10202-с 10060 хүрээд байна. Харин ам долларын ханш еврогийн эсрэг 1.4177-с 1.4093 хүртэл, паундын эсрэг 1.6245-с 1.6207 хүртэл чангараад байна. Хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээл дээрээс хөрөнгөө татаж ам долларт оруулж эхэлсэн нь ам долларт эерэгээр нөлөөлж байна гэж зах зээлд оролцогчид үзэж байна.
Хямралтай байгаа Грек улс таван жилийн хугацаатай 5 тэрбум еврогийн (USD7.1 billion) бонд гаргахаар болсон ба тус улс 3-5тэрбум еврогийн бондыг зарахаар төлөвлөсөн байна. Гэсэн хэдий ч Грек улсын энэхүү үйлдэл нь еврогийн ханшинд эерэгээр нөлөөлж төдий л чадахгүй байх гэж эдийн засагчид үзэж байна.
Одоогийн байдлаар ам долларын 6 гол валюттай харьцдаг индекс 0,22%-р өсөж 78.36 хүрээд байна. Иений ханш 4 дахь өдрөө дараалан чангарсаар байгаа бөгөөд ам долларын эсрэг 91.85-с 89.63 хүртэл, еврогийн эсрэг 128.37-с 126.40 хүртэл, паундын эсрэг 147.20-с 145.30 хүртэл чангараад байна. Энэ нь пүрэв гарагт мэдээлсэн Хятадын эдийн засгийн өсөлт, мөн ам доллар чангарахаар иений ханш даган чангардаг гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна гэж худалдаачид үзэж байна. Үүнээс гадна даваа гарагт Японы төв банк бодлогын хүүгээ 0,1%-д хэвээр үлдээхээр шийдсэн нь тус улсын эдийн засаг сайн байгааг харуулж байна гэж эдийн засагчид дүгнэж байна.

 

Add comment


Security code
Refresh